Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2024 оны 05 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Урд тамир дээд, Урд тамир доод, Орхон-Өлзийт, Суман-Тариат, Гичгэн-Тариат, Чулуут-Чулуут, Чулуут-Өндөр-Улаан, Өгийнуур- Өгийнуур, Хануй-Эрдэнэ мандал, Хойд тамир-Их тамир хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 10 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2024 оны 05 дугаар сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.
Урдтамир- Цэцэрлэг дээд, Цэцэрлэг доод хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, голын усны эрдэсжилт бага 77.6-88.7 мг/л, орчин рН=6.88-7.65 буюу сул шүлтлэг, усны хатуулаг 0.42-0.46 мг-экв/л буюу маш зөөлөн устай, хүчилтөрөгчийн горим хэвийн, эрдэс азотын бохирдолгүй байлаа.
Чулуут хяналт-шинжилгээний цэгээс 2 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, голын усны эрдэсжилт бага 85.2-122.7 мг/л, орчин рН=7.99-8.74 буюу сул шүлтлэгээс шүлтлэг, усны хатуулаг зөөлөн 0.46-0.68 мг-экв/л устай, эрдэс азотын бохирдолгүй байлаа.
Өгий нуур- Өгий нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=8.74 буюу сул шүлтлэг, эрдэсжилт 511.4 мг/л буюу их эрдэсжилтэй байна, усны хатуулаг 1.82 мг-экв/л буюу зөөлөн устай байв. Бусад хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.
Орхон-Өлзийт хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, голын усны эрдэсжилт бага мг/л, орчин рН=8.12 буюу сул шүлтлэг, усны хатуулаг зөөлөн 2.18 мг-экв/л устай, эрдэс азотын бохирдолгүй байлаа.
Суман-Тариат хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, голын усны эрдэсжилт бага 149.7 мг/л, орчин рН=7.90 буюу сул шүлтлэг, усны хатуулаг зөөлөн 1.71 мг-экв/л устай, эрдэс азотын бохирдолгүй байлаа.
Гичгэнэ-Тариат Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.71 буюу сул шүлтлэг, эрдэсжилт 81.3 мг/л буюу бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 0.44 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Бусад хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.
Хойдтамир-Ихтамир Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.44 буюу саармаг, эрдэсжилт 78.8 мг/л буюу бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 0.43 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Бусад хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа хаягдал бохир ус цэвэршилт 96.08% гарсан байна.
Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулахад нийт азотын агууламж 3.2 давсан байна.
АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН БАЙГАЛЬ ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ